АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫГ ИРГЭН ТАНД” СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АЯНГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Олон улсын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдрийг тохиолдуулан “Зүрх сэтгэлийн боловсролыг иргэн танд” сэтгэл зүйн боловсрол олгох аяныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “Сэтгэл зүйчдийн клуб”-тэй хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд “Байгууллагын сэтгэл зүйчдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран “Метафор картын сэтгэл зүйн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сургалтаар "Байшин" метафор картын тусгалын аргаар хүний сэтгэл зүйн асуудлыг тодорхойлох, харилцаа холбоо тогтоох, оношлох, засал хийх зэрэг ур чадваруудад суралцан сэтгэл зүйн зөвлөгөө, заслын шинэлэг арга зүйг эзэмшиж байна.