Баянхонгор аймгийн болон сумдын 2026 оны батлагдсан төсвийн мэдээллээр “Иргэдийн төсөв-2026” эмхэтгэлийг бэлтгэн танд хүргэж байна.
Эмхэтгэлээс аймаг сумдын 2025 оны жилийн эцсийн товч статистик мэдээлэл, орон нутгийн төсвийн эх үүсвэр, аймаг сумын өөрийн онцлогт тохирсон татварын болон татварын бус орлогын хэмжээ, төсвийн зарцуулалт, Улсын төсөв, ОНХС-ын хөрөнгөөр тус аймаг, суманд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг энгийн, ойлгомжтой байдлаар харах боломжтой юм.