loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНХОНГОР АЙМГИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН  ДЭД КОМИСС ХУРАЛДАЖ ҮЗЛЭГИЙН ДҮН, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫН ТАЛААР  ХЭЛЭЛЦЛЭЭ | HuduuMN

БАЯНХОНГОР АЙМГИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ДЭД КОМИСС ХУРАЛДАЖ ҮЗЛЭГИЙН ДҮН, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-11-13

БАЯНХОНГОР АЙМГИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН  ДЭД КОМИСС ХУРАЛДАЖ ҮЗЛЭГИЙН ДҮН, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫН ТАЛААР  ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол улсын Засгийн газрын Үзлэг зохион байгуулах тухай 2025 оны 23 дугаар тогтоол,  аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/500 дугаар захирамжаар  Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулсан улсын үзлэгийн  дэд комисс хуралдаж үзлэгийн дүн, цаашид авах арга хэмжээний саналын талаар  хэлэлцлээ. 

Үзлэгт нийт 198 байгууллага хамрагдсанаас үзлэгийн дүнгээр маш сайн буюу хамгийн өндөр оноо авсан 30 байгууллагын дарга, архив бичиг хэргийн ажилтнуудыг цалингийн хувиар шагнах,  хангалтгүй сайжруулах шаардлагатай 88 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, 35-аас доош оноо авсан 10 байгууллагын удирдлагад сахилгын шийтгэл ногдуулах, Төрийн албаны тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийг  хэрэгжилтийг эрчимжүүлэх аймгийн Засаг даргын  албан даалгавар гаргаж хэрэгжүүлэх мөн 2026 онд аймгийн Засаг даргын нэрэмжит Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэг давтан явуулах зэрэг олон шийдвэр дээр санал нэгдлээ.