"СУРГААЛИЙН ЗОХИОЛООС СУРАЛЦЪЯ" УЛСЫН VII УРАЛДААНД ХОНГОР НУТГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД АА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монгол хүн бүрийн оюун санаанд гэрэл түгээж, өвгөдийн сургаалаар зөв монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Сургаалын зохиолоос суралцъя” улсын уралдаанаа энэ жил "Чингис хааны билиг сургаал" сэдвээр зарлаж байна. Уралдааны эхний шатанд эсээ бичиж, хоёрдугаар шатанд илтгэл тавьж, гуравдугаар шатанд багаар өрсөлдөн телевизийн нэвтрүүлэгт оролцоно.
👩🎓 Хамрах хүрээ: ЕБС-ийн 7–12 дугаар ангийн сурагчид, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн 1–2 дугаар дамжааны оюутнууд.
📖 Сэдэв: Монгол улсын Ардын багш, Төрийн соёрхолт Ш.Чоймаа тэргүүтэй эрдэмтдийн түүхэн эх сурвалжаас түүвэрлэн эмхэтгэж тайлбарласан “Чингис хааны билиг сургаал” (УБ.,2023) номоос хүссэн нэг бүлгийг сонгох.
🏆 Шагнал урамшуулал:
🥇 Тэргүүн байр: 2,000,000₮ + ном авах эрхийн бичиг
🥈 Дэд байр: 1,000,000₮ + ном авах эрхийн бичиг
🥉 Гуравдугаар байр: 600,000₮ + ном авах эрхийн бичиг
🎖 Тусгай байр: 300,000₮ + ном авах эрхийн бичиг
🌟 Шилдэг 50 оролцогч бүгд шагналтай.
Материал хүлээн авах хугацаа: 2025.10.17 – 2025.11.18
📬 Эсээгээ илгээх аргууд:
✅Уралдааны бүртгэлийн цахим холбоосоор (Google form: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfXHg0xlqPIVuvPtGfbcZK54HN6GlBhgWhyQq3HoH1ukrnneA/viewform )
✅“Азхур” номын дэлгүүрийн төв салбарт биечлэн
✅Шуудангаар
✅“Сургаалын зохиолоос суралцъя” фэйсбүүк пэйжийн чатаар
📩 Холбоо барих:
📧 Chinggescontest@gmail.com
☎️ 7000-2400, 80233122, 88919936
Удирдамжтай дараах холбоосоор бүрэн танилцана уу.
https://duuren.life/post/12146
✨ Өвөг дээдсийн сургаал шиг, тэр дундаа Их эзэн Чингис хааны билиг сургаал шиг үнэтэй нь монгол хүнд үгүй.
#СургаалынЗохиолоосСуралцъя #ЧингисХааныБилигСургаал #ЗөвМонголХүн
СУРГААЛИЙН ЗОХИОЛООС СУРАЛЦЪЯ" УЛСЫН VII УРАЛДААНД ХОНГОР НУТГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД АА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-11-18
Төсөөтэй мэдээ