loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ -МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД БАЯНХОНГОР АЙМГААС 33 МАЛЧИН ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ -МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД БАЯНХОНГОР АЙМГААС 33 МАЛЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

2025-11-13

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ -МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД БАЯНХОНГОР АЙМГААС 33 МАЛЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Баянхонгор аймаг 88499 хүн  амын 43680 эмэгтэй байдаг бол 9477 эмэгтэй мал сүргээ маллаж байна. 
Өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос " Уур амьсгалын өөрчлөлт ба малчин эмэгтэйчүүд" үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгуулж эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 1000 эмэгтэй малчин чуулж байна. Энэхүү чуулганд Баянхонгор аймгийн 11 сумаас 33 малчин эмэгтэй өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж хөдөөгийн  малчдад байгаль орчны тэр дундаа газар хөрсний доройтол хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэн чуулж байна. Сүүлийн 3 жилийн датагаас харахад залуу малчдын тоо буурах төлөвтэй байгаа ба говийн болон тал хээрийн аймгийн газар нутгийн 50-70 хувь нь цөлжилтэй гарсан нь хөдөө аж ахуйд сөрөг үр дагавар учруулж байгааг мэдээллээ.

Баянхонгор аймаг  4,027.1 мянган толгой малтай түүнийг мал маллаж буй малчдын хүйсийн харьцааг харахад эмэгтэй нэн ялангуяа малчин эмэгтэйчүүд 21 хувиар бага байна.