loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Bayankhongor Cup 2026” | HuduuMN

“Bayankhongor Cup 2026”

2026-05-08

“Bayankhongor Cup 2026”

Аймгийн Засаг даргын нэрэмжит Рубик шооны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Номундалай сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд нийт 120 гаруй тамирчин оролцож, оюун ухаан, гарын хурд, харааны мэдрэмжээ сорин 3 үндсэн төрөл, 18 насны ангилалд өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
2×2 шооны төрөл
Тэргүүн байр – Н.Буянбат (дундаж: 4.85 сек)
Дэд байр – Э.Энхманлай (дундаж: 6.18 сек)
Гутгаар байр – Г.Санчирбаяр (дундаж: 6.39 сек)
Гурвалжин шооны төрөл
Тэргүүн байр – Т.Хүсэлбаяр (дундаж: 8.08 сек)
Дэд байр – Г.Өсөх-Ирээдүй (дундаж: 9.42 сек)
Гутгаар байр – Г.Санчирбаяр (дундаж: 9.59 сек)
3×3×3 шооны төрөл
Тэргүүн байр – Э.Энхманлай (дундаж: 16.72 сек)
Дэд байр – М.Билгүүн-Очир (дундаж: 19.00 сек)
Гутгаар байр – Т.Хүсэлбаяр (дундаж: 19.08 сек)
Энэ удаагийн тэмцээний Аймгийн аварга, мөн хошой аваргаар Номундалай сургуулийн 12 дугаар ангийн сурагч Энхбаяр овогтой Энхманлай тодорлоо.
Тэмцээнд оролцсон бүх тамирчдад баяр хүргэж, дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!