ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан, ажиллаж буй үе үеийн алба хаагчдын баярын өдрүүд 2026 оны 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд тохиож байна.
Нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын ажлыг сурталчлан таниулах, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтан албан хаагчдыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Хамтын хүчээр бүтээе” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтээс ХГБХХГ, НДГ, ХХҮГ, БГ, ЭМГ, Баянхонгор сумын нийгмийн ажилтнууд, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарынхны дунд спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах юм.
Баярын хуралд Баянхонгор аймгийн Засаг дарга ДЭ.Энхбат оролцохдоо Хонгор нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачууд, хүүхэд, гэр бүлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж , мэдлэг чадвар, оюун ухаанаа харамгүй зориулан ажиллаж ирсэн үе үеийн нийгмийн ажилтнууд даа чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Нийгмийн ажилтны баярын өдрөөр эрхэлсэн ажил албандаа өндөр амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдад аймаг болон салбарын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардууллаа.