ЖАКАРТАГИЙН МАРКЕТИНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ХАНГАЙН БҮСИЙН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТ ТАНИЛЦУУЛЖ ЦАХИМААР ОРОЛЦОВ
Эдийн засгийн тэргүүлэх чиглэл аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Баянхонгор аймаг нь нисэх буудлын дэд бүтцийг сайжруулах, зам дагуух үйлчилгээний цогцолбор барьж байгуулах, гадаад жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого төлөвлөлтийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Бодлого зорилтын хүрээн дэлхийд хүн амын тоогоороо 4 дүгээрт эрэмбэлэгддэг, Зүүн Өмнөд Азийн томоохон эдийн засаг, аялал жуулчлал бүхий Бүгд Найрамдах Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдсан Маркетингийн арга хэмжээнд Монголын нүүдлийн ахуй соёл, Эрийн гурван наадам, Хангайн бүсийн аялал жуулчлалын маршрутын талаар Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэл бэлтгэж танилцуулав.
Хангайн бүсийн аялал жуулчлалын маршрут, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах боломж олгож бидэнтэй хамтран ажилласан Гадаад харилцааны яам, Монгол улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.