loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЦЭРЭГ – ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ” ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО | HuduuMN

“ЦЭРЭГ – ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ” ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2026-09-15

“ЦЭРЭГ – ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ” ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан бидний бахархал арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баянхонгор аймгийн Номундалай лаборатори сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “ЦЭРЭГ- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ” хичээлийн нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Цэргийн штабын дарга, хошууч Ж.Эрболд, Боловсролын газрын дарга Л.Аюурзана,Ерөнхий боловсролын Номундалай лаборатори сургуулийн захирал Ц.Буянтогтох, Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Номундалай лаборатори сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нар оролцож байна. 

Цэрэгжилтийн хичээлээр:  

• Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох, 

• Түүх, соёл, ёс заншлаараа бахархах, 

• Сахилга хариуцлагатай байх, 

• Багаар ажиллах, гамшиг, 

• Ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, иргэний хамгаалалтын анхан шатны мэдлэг, дадал эзэмших, 

• Бусдыг хүндэтгэх, хамгаалах 

• Зөв хандлагатай болох төлөвшлийг хүүхдүүдэд олгоход чиглэжээ