ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРҮ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү Баянхонгор аймагт ажиллаж байна.
Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү түүний гэргий Игавахара Эйко нарыг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Наранбаяр нар тосон авч, холбогдох талуудын уулзалт арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Элчин сайд орон нутагт ажиллах үеэрээ Монгол Японы найрсаг хамтын ажиллагаа, дипломат харилцааг бэхжүүлэхэд онц чухал үүргийг гүйцэтгэсэн Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Содовжамцын Хүрэлбаатарын гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.
Элчин сайд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, “Хүүхдийг ивээх сан”-ийн төсөл хэрэгжиж буй өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг, Нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасаг, Соого сейко сургуулиудын үйл ажиллагаатай өнөөдөр хуваарийн дагуу танилцаж байна. Үдээс хойш Баянговь сум руу хөдөлж, малчин айлын ахуй амьдралтай танилцах болно.
Түүний бүрэлдэхүүнд Японы Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Шинода Изүми, Монгол Японы Харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Р.Жигжид, Гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл, нийгэмлэгийн Тэргүүлэгч гишүүн, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Нарийн бичгийн дарга Н.Бадамгарав, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч З.Сугар, Гүйцэтгэх захирал А.Гарьд нарын албаны төлөөлөл багтжээ.