loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ИХ БОГД” ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРОЛЦОХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ  | HuduuMN

“ИХ БОГД” ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРОЛЦОХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2026-05-26

“ИХ БОГД” ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРОЛЦОХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ 

Их Богд хайрхны төрийн их тахилга ирэх сарын 03-нд болно. Тахилгад оролцох иргэдийг байгаль хамгааллын зүй ёсны шаардлагыг мөрдөн, байгаль дэлхийдээ элдэв сөрөг нөлөө учруулалгүйгээр тахилгын ёслолд оролцохыг уриалж байна. 

Үүнд: 

1. Хөрсний элэгдэл үүсгэж, шороо босгохгүй үүднээс батлагдсан нэг зам мөрөөр зорчих 

2. Уул овоо, гол нуур, усанд хадаг, дарцаг, торго дурдан, мөнгө, сүү өргөхгүй, тавьж үлдээхгүй байх

3. Очсон газраа хог тарихгүй байх, хэрэв өөрсдийн бий болгосон хог байвал унаа машиндаа хийж, зориулалтын хогийн цэгт аваачиж хийх

4. Цээртэй идээ ундаа /архи дарс, сархад/ хүртэхгүй байх, тахилгын зан үйлийн үеэр цагаан хоол идэх 

5. Элдэв муу бодол үйлээс ангид байж, тариа будаагаа өргөн, ёсыг сахин тахилгын зан үйл, жаяг ёсыг дээдлэн  оролцохыг нийт иргэд, мөргөлчдөд уриалж байна.