Нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмжийн хэмжээг шинэчлэн нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, иргэдэд олгох халамжийн төрлүүд дараах байдлаар өсчээ:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 25.5 хувиар нэмэгдэж, 478,000 төгрөг байсан бол 600,000 төгрөг болжээ.
-Ахмад настан, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар өсч, 432,000 төгрөгөөс 600,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
-Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 25.5 хувиар нэмэгдэж, 478,000 төгрөг байсан бол 600,000 төгрөг боллоо.
-Асаргааны тэтгэмж: Уг тэтгэмж 12.1 хувиар нэмэгдэж, 330,000 төгрөг байсан бол 370,000 төгрөг болж өсчээ.
-Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмж 484,000 төгрөг байснаас 524,000 төгрөг болж нэмэгдсэн байна