СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР, ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, УДИРДЛАГУУДТАЙ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ШИЙДЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг нар оролцлоо.
Тус уулзалтаар соёл урлагийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл хийж орон нутгийн зүгээс дэмжих бодлогын шийдлүүдийн талаарх харилцан санал солилцлоо.
Соёлын салбар нь нийгмийн хөгжил, иргэншлийн чанарыг тодорхойлдог салбар гэдгийг удирдлагууд цохон тэмдэглээд мэргэжлийн урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах, соёлын явуулын үйлчилгээг сумдад зохион байгуулах зэрэг асуудлыг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхээр боллоо.