loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУРАЛЦАГЧ ИРГЭН” БАГЦ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. | HuduuMN

СУРАЛЦАГЧ ИРГЭН” БАГЦ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2025-11-13

“СУРАЛЦАГЧ ИРГЭН” БАГЦ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

"Суралцагч хот” төсөлт ажлын хүрээнд “Суралцагч иргэн” үйл ажиллагааны хүрээнд иргэдийн хууль эрх зүй, харилцаа хандлага, хүнсний аюулгүй байдал, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 10 багийн суралцагч 70 гаруй иргэдэд Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтын сэдэв: Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн тогтоолт, олголт хариуцсан байцаагч Ж.Мягмарсүрэн “Өндөр настны тэтгэвэр тогтоох тухай”, Эрүүл мэндийн газрын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Алтантуяа “Зохистой хооллолт ба эрүүл амьдрал”, Насан туршийн суралцахуйн төвийн иргэний боловсролын багш Б.Мөнхнасан “Өрхийн төсөв ба санхүүгийн боловсрол” сэдвээр сургалт хийж, өрхийн төсөв хөтлөлт, дадлага хийлгэж, дэвтрүүдийг хүлээлгэн өглөө.
Сургалтын төгсгөлд багийн Нийгмийн ажилтнууд Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай мэдээлэл өгч, гарын авлага бэлтгэн хүргэлээ.

#СУРАЛЦАГЧ_ИРГЭН, #СУРАЛЦАГЧ_ХОТ