loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ҮСЭГЛЭЛИЙН ХААД” МОНГОЛ ХЭЛНИЙ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | HuduuMN

“ҮСЭГЛЭЛИЙН ХААД” МОНГОЛ ХЭЛНИЙ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-11-19

Монгол хэлний зөв бичих дүрэм, журамласан толь бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын алдаагүй зөв бичих чадвар, зөв тод хэллэгийг сайжруулах, эх хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчдын дунд “Үсэглэлийн хаад” монгол хэлний уралдааныг аймгийн Нийтийн номын сан, Хэлний бодлогын сумын салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Уралдаанд Ерөнхий боловсролын 8 сургуулийн 15 багийн 80 гаруй сурагчид багш нарын хамт  сурагчид оролцлоо. Уралдааны нийлбэр дүнгээр
1 дүгээр байр:Төгс Алгоритм сургуулийн Ө.Сара ахлагчтай “Суу билиг” баг
2 дугаар байр:Эрдэм сургуулийн Э.Анужин ахлагчтай “Оюуны Ундраа” баг
3 дугаар байр:Төгс Алгоритм сургуулийн Э.Гансувд ахлагчтай “Оюунбилэг” баг
Тусгай байр:Эрдэнэмандал сургуулийн А.Шинээ ахлагчтай “Эгшгийн эзэд” баг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдааныг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нийтийн номын сан, Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш нар шүүн явууллаа.

Эх хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сургууль, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлан оролцсон нийт суралцагч хүүхдүүд, бэлтгэн оролцуулсан багш, эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа. Та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:   Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар
Баянхонгор аймгийн Нийтийн сан
Хэлний бодлогын Баянхонгор сумын салбар зөвлөл

#Суралцагч_хот_Суралцагч_иргэн