"ХҮРЭН МОРЬ-2025" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ОРОЛЦОХ ШИЛДЭГ 25 ЯРУУ НАЙРАГЧИЙН НЭРС ТОДОРЛОО.
Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит 35 дахь удаагийн “Хүрэн морь-2025” яруу найргийн наадмын I шатад нийт 51 яруу найрагчийн 115 бүтээл ирсэн байна. Энэ наадамд Баянхонгор аймгийн 14 сумын 30 яруу найрагч, Говь-Алтай аймгаас 6, Завхан аймгаас 3, Улаанбаатар хотоос 3, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Өмнөговь, Архангай, Өвөрхангай аймгуудаас тус бүр 1 яруу найрагчид бүтээлээ ирүүлсэнээс II шатанд оролцох шилдэг 25 яруу найрагчийн нэрс тодорлоо. Үүнд:
1. Болдын Баттулга –Баянхонгор аймаг Баацагаан сум
2. Эрдэнэчулууны Нарантуяа-Баянхонгор аймаг Баацагаан сум
3. Хадбаатарын Дамбажав –Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум
4. Чулуунтөмөрийн Бямбадолгор- Архангай аймаг
5. Мягмарсүрэнгийн Санжнамжил-Баянхонгор аймаг Жаргалант сум
6. Тугийн Эрдэнэчулуун –Баянхонгор аймаг Бөмбөгөр сум
7. Баярмагнайн Төгөлдөр –Баянхонгор аймгийн Баянцагаан сум
8. Лхамсүрэнгийн Бат-Ирээдүй – Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум
9. Төөмөөгийн Батсуурь-Төв аймаг
10. Намдагжанчивын Лхагва-Баянхонгор аймгийн Өлзийт сум
11. Янжмаагийн Мягмардорж- Говь-Алтай аймгийн Тайшир сум
12. Аюушийн Хандмаа – Баянхонгор аймаг Баянхонгор сум
13. Түмэндэмбэрэлийн Мөнх-Амар –Говь-Алтай аймгийн Дэлгэр сум
14. Сүхээгийн Чинболд – Баянхонгор аймгийн Шинэжинст сум
15. Төмөрчөдөрийн Гантулга – Баянхонгор аймгийн Богд сум
16. Юрагийн Баянмөнх-Завхан аймгийн Отгон сум
17. Ганхуягийн Сүхбаатар- Говь-Алтай аймгийн Чандмань сум
18. Цогоогийн Отгонбаатар-Ховд аймгийн Мянгад сум
19. Төмөрийн Батжаргал- Баянхонгор аймгийн Шинэжинст сум
20. Галбадрахын Мөнхцэцэг – Баян-Өлгий аймгийн Булган сум
21. Уламбаярын Энхбаяр – Баянхонгор аймгийн Богд сум
22. Хадбаатарын Доржпалам – Өвөрхангай аймгийн Өлзийт сум
23. Зоригтын Батхуяг-Баянхонгор аймаг Баянбулаг сум
24. Давгадоржийн Янжин-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум
25. Батдамбын Лхам-Осор-Баянхонгор аймаг Эрдэнэцогт
Яруу найргийн наадам 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12.00 цагт Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрт зохион байгуулагдана. Мандатыг 19-ний өдөр 10.00 цагт Нийтийн номын санд олгоно. Шалгарсан яруу найрагчдадаа амжилт хүсье.