loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНТАЙ БАЙГУУЛСАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ | HuduuMN

ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНТАЙ БАЙГУУЛСАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-05-26

ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНТАЙ БАЙГУУЛСАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хүүхдийг Ивээх Сан, Баянхонгор аймгийн Засаг дарга нар Харилцан ойлголцлын санамж бичгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Санамж бичгийг эрчимжүүлэх хүрээнд  Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтайтай  Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат уулзалт хийлээ. /2026.05.25/ Уулзалтад холбогдох албаны төлөөлөл оролцов. 

Санамж бичгийн хүрээнд талууд Баянхонгор аймгийн 14-25 насны хүүхэд залуучууд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төслийг хамтран хэрэгжүүлэх, Баянхонгор аймгийн сум, багт ажиллаж буй хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр дэмжих, чадавхжуулах сургалт зохион байгуулах, ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоо, санаачилгыг дэмжих, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, чадавхжуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах дараагийн шатны төлөвлөлт, уулзалтын товыг тогтлоо.  

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм