loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БУЛГАН АЙМГИЙН БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА Монгол улсын Засгийн газрын 2025 оны 6 сарын 4-ний өдрийн 278 дугаар тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн

БУЛГАН АЙМГИЙН БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол улсын Засгийн газрын 2025 оны 6 сарын 4-ний өдрийн 278 дугаар тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3 10.18 д заасныг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газраас аймаг байгуулагдсан ой тохиож байгаагаас бусад аймгууд 2025 оны 7 сарын 10-11 ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоожээ.  

Булган аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, баяр наадам зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө, салбар хороодын ажлын төлөвлөлт, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, баяр наадам зохион байгуулах цэнгэлдэхэд очиж, тохижилт засвар үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах төлөвлөлт зэргийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.