loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БУЛГАН АЙМАГ, ЯПОН УЛСЫН ЗАЛУУС ХАМТРАН ВОЛЕЙБОЛЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭХ, БОЛОН OPEN MIC ТАЙЗЫГ ХИЙЛЭЭ Булган Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, "Залуусын хөгжил" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын 25 залуу манай аймаг ажиллалаа. Япон

2025-08-13

БУЛГАН АЙМАГ, ЯПОН УЛСЫН ЗАЛУУС ХАМТРАН ВОЛЕЙБОЛЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭХ, БОЛОН OPEN MIC  ТАЙЗЫГ ХИЙЛЭЭ

Булган Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, "Залуусын хөгжил" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын 25 залуу манай аймаг ажиллалаа. Япон улсын GOOD сайн дурын байгууллагын залуус, Булган аймгийн 20 залуус хамтран Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд байрлах волейболын талбайг сэргээн будаж, хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор задгай талбайн Open Mic тайзыг шинээр бүтээн байгуулаад байна.

Тус сайн дурын ажлыг өрнүүлэхэд оролцсон манай аймгийн 20 залуус ирэх 10 сард Япон улсад 7 хоног сайн дурын ажилд оролцох юм. 

Сайн дурын ажлыг хэрэгжүүлэх боломжийг бий болгосон аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Залуучуудын холбоо, сайн дурын байгууллагууд, Булган нутгийн иргэд, Япон улсаас зорин ирсэн 25 залуус, GOOD байгууллагын Монгол хариуцсан ажилтан Kentaro Nagase нарт талархсанаа илэрхийлж байна.