loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРЛААР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР Аймгийн удирдах ажилтны шуурхай хурал болж аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир харьяа хэлтэс агентлаг, байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. - Улсын болон орон нутгийн төсвийн х

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРЛААР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Аймгийн удирдах ажилтны шуурхай хурал болж аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир харьяа хэлтэс агентлаг, байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булган аймагт хийгдэж буй ажлуудад хяналт тавих ажлын хэсэг нь үйл ажиллагааны явцын талаар мэдээллийг 8 дугаар сард танилцуулах 

-Газар тариалан, хадлангийн бүс орчмын ургацын гарц муу байна, иймд аймгийн Онцгой комисст цаг үеийн мэдээллийг хүргэх, гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж , цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж байх

Боловсролын газарт: 

- Сурагчдын зуны амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах - Аймгийн хэмжээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 2025 оны 08 дугаар сарын 15-аас 09 дүгээр сарын 15-ны хооронд хүүхдийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн хүүхдэд ээлтэй аян зохион байгуулах 

Биеийн тамир спортын газарт: 

- Фитнес усан бассейны үйл ажиллагааг зуны улиралд хэвийн явуулах, гэрээт ажилтныг сонгон шалгаруулах, спорт зал, фитнес, усан бассейны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 

Булган сумын ЗДТГ-т: 

- “Хоггүй Булган” намрын шарилжийн нэг сарын аяныг зохион байгуулах, аянд агентлаг, байгууллагуудын оролцоог хангаж ажиллах, үр дүнг тооцож танилцуулах 

- Булган сумын мал бүхий иргэдтэй уулзалт зохион байгуулах, Булган сумын төвөөс малыг гаргах ажлыг зохион байгуулах - Замын нөхөөс болон авто замын эвдрэл гэмтлийн ажлын гүйцэтгэлийг сайжруулах, 

- Аймгийн төвийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, засварлах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Ирэх 9 дүгээр сараас эхлэн аймгийн удирдах ажилтны шуурхай хурал 7 хоног бүр хуралдана.