
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Асан хотын Эрүүл мэндийн төвөөр зочлон хүүхдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, сайн туршлагатай танилцав
Шүд зайлах уусмал бүхий энэхүү төхөөрөмжийг хотын бүх сургуулиудад байршуулсан байна. Үүний үр дүнд бага насны хүүхдийн шүдний эрүүл ахуй цаашлаад бусад өвчин үүсэх шалтгаан нөхцөл буурсан бодит үр дүнтэй.
Бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ өгдөг бол өсвөр нас болон насанд хүрэгчид өөрсдөө худалдан авч хэрэглэдэг.
Аймгийн засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага Асан хотын эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж, энэхүү аппартыг аймагтаа нийлүүлж, ЕБС-ийн бүх сургуульд байршуулснаар хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалж, бүх төрлийн өвчлөлийн шалтгаан нөхцлийг бууруулах боломжтой боллоо.