loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРМЫН АВАРГУУД ТОДОРЛОО Төв Халхын эртний гурван том тойрмын нэг Хангинахын шагай тойром 400 зуун жилийн эртний түүхтэй бөгөөд, монос цэцэглэх үеэр шагай харвахаар цугладаг байснаараа бусад тойрмуудаас онцлогтой. Булган аймгийн

2025-06-02

ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Төв Халхын эртний гурван том тойрмын нэг Хангинахын шагай тойром 400 зуун жилийн эртний түүхтэй бөгөөд, монос цэцэглэх үеэр шагай харвахаар цугладаг байснаараа бусад тойрмуудаас онцлогтой. 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хангинахын шугуйн шагайн тойромд 8 аймгийн 250 гаруй харваачид хүрэлцэн ирж оролцон, цэц мэргэнээ сорилоо.

Цуваа харвааны төрөлд

1-р байр- Монгол улсын Дархан Мэргэн Д.Одгэрэл

2-р байр- Монгол улсын Үлэмж Дархан мэргэн, спортын мастер А.Энхманлай

3-р байр -Аймгийн Гоц мэргэн Б.Санзайжамц

Багийн харвааны төрөлд

1. 1-р байр- Өвөрхангай аймгийн харьяат Монгол улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай “Гуа орд” баг

2. 2-р байр- Говь-Алтай аймгийн харьяат аймгийн Гоц мэргэн Г.Лхагвасүрэн ахлагчтай “Хөх морьт” баг

3. 3-р байр- Дундговь аймгийн харьяат аймгийн Гоц Мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Найман” баг

4. Дорноговь аймгийн харьяат Монгол улсын Үлэмж Дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай “Номт Даншиг” баг

5. 5-8 дугаар байранд- Булган аймгийн харьяат аймгийн Гоц мэргэн З.Энхбаяр ахлагчтай “Баярт чанар” баг, Булган аймгийн залуу харваач Б.Мөнхтүвшин ахлагчтай “Ингэт толгой” баг, Орхон аймгийн харьяат залуу харваач Ж.Энхмандах ахлагчтай “Нумт өрлөг” баг, Төв аймгийн харьяат аймгийн Гоц мэргэн  Л.Мөнхбаяр ахлагчтай “Төв аймаг” баг тус тус шалгарлаа. 

Хангинахын шугуйн шагайн тойрмыг хүндэтгэн ирж оролцсон нийт харваачдадаа цол нэмэхийн ерөөл өргөе.