loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР ГУРВАНБУЛАГ СУМАНД АЖИЛЛААД ИРЛЭЭ Төр, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, 2024-2025 оны хаваржилт, сумын жижиг дунд үйлдвэрлэл, хоршоологчид, малчдын үйл ажиллагаатай танилцах, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүү

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР ГУРВАНБУЛАГ СУМАНД АЖИЛЛААД ИРЛЭЭ

 Төр, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, 2024-2025 оны хаваржилт, сумын жижиг дунд үйлдвэрлэл, хоршоологчид, малчдын үйл ажиллагаатай танилцах, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэд, төрийн албан хаагчдад танилцуулах зорилготой ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулан ажиллалаа.

Аймгийн Засаг дарга Гурванбулаг суманд ажиллахдаа:

- Сумын Засаг даргын Тамгын газрын барилгын гадна их засварын зураг төсвийг сум хийлгэх, зураг төсвийн дагуу 2026 оны орон нутгийн төсөвт суулгах, 

- Цэцэрлэгийн барилгыг урлагийн заалтай хүзүүвчээр холбох төсвийг шийдвэрлэх

- Цэцэрлэгийн өргөтгөлийн зургийг батлуулбал улсын төсөвт суулгах

- Сургуулийн биеийн тамирын талбай байгуулахыг зураг төсвийн дагуу улсын төсөвт суулгах

- Сургуулийн заалны бөхийн дэвжээг сайдын багцад суулгах

- Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ирэх авто машинаас Гурванбулаг сумын багийн эмч нарт олгох

- Ус цаг уурын төвд нэг компьютер тус тус шийдвэрлэлээ.