
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ "БУЛГАНЫ СЭРГЭЛТ" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Гурванбулаг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж 4 иргэний саналыг сонсож, асуултад хариулт өглөө.