Анхдагч баатруудын өлгий нутгаас төрөн гарсан Булган нутгийн зон олон та бүхнийг Арван долоодугаар жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн "БИД БУЛГАНЧУУД" сар шинийн их золголт болон Үндэсний спортын ууган гавьяат мастер, Далай, Даян, Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 110 жилийн ой, Булган аймгаас төрөн гарсан Таван аваргын нэрэмжит хүчит бөхийн барилдаанд Та бүхнийг хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэн, өргөн дэлгэр золгон цэнгэхийг урьж байна.
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.