loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“Амар байна уу -2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай Аймгийн ИТХ-ын 2025 оны XI/78 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн сэргэлт” дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2025 оны А/766 дугаар “Дотоодын худалдан авалтаар дэмжих тухай” Захирамжийг хэрэгжүүлэ

2026-02-03

“Амар байна уу -2026” үзэсгэлэн худалдаа 

зохион байгуулах тухай

Аймгийн ИТХ-ын 2025 оны XI/78 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн сэргэлт” дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2025 оны А/766 дугаар “Дотоодын худалдан авалтаар дэмжих тухай” Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Амар байна уу -2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. 

Үндэсний уламжлалт цагаан сарын баярыг угтаж орон нутгийн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг дэмжиж, дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг үндэсний үйлдвэрийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Амар байна уу -2026” үзэсгэлэн худалдааг Булган суманд 2026 оны 02 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд аймгийн Спортын ордны “Б” зал болон гадаа талбайд болно. 

Цагаан сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа нь талбайн түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгох юм.  

Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, үйлчлүүлэгч иргэд та бүхнийг урьж байна. 

Холбогдох утас: 94228687, 99968252, 99449805, 99752477

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах