
БУЛГАН АЙМАГТ МУЗЕЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ “МУЗЕЙН ҮЗҮҮЛЛЭГ ДЭГЛЭЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Монголын үндэсний музейн ажилтан албан хаагчдад хандан Булган аймгийн музейн үзүүллэг дэглэлтийг хамтран шинэчлэх ажлыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, өнөөдрийн энэхүү сургалтад Булган аймагт хүрэлцэн ирсэн нийт оролцогчдод амжилт хүслээ.
Музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад улс аймгийн чанартай 9 музей, Булган Орхон Баянхонгор Сэлэнгэ Хөвсгөл Эрдэнэзуу, Хархорум, Хөшөө цайдам музейн захирал, арга зүйч, сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, боловсролын ажилтан, тайлбарлагчид болон Булган, Орхон, Баянхонгор аймгийн сумдын соёлын төвийн музей, соёлын өвийн 90 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж байна.