loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БУЛГАН СУМЫН “РАШААНТ” 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Рашаант” 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр боллоо. 

 

Хурлын үеэр сумын Засаг дарга Д.Бямбажаргал Булган сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "БУЛГАНЫ СЭРГЭЛТ" үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсож, асуултад хариуллаа. 

 

Түүнчлэн 2025-2028 онд багийн ИНХ-ын төлөвлөгөө, Орон нутгийн хөгжлийн сангаас 4-р багт 2024 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2025 онд хийгдэх ажлын жагсаалт, 2026 оны хийгдэх ажлын саналыг авч, Иргэдийн хяналтын бүлэг байгуулах тухай тухай хэлэлцэж, Багийн хэсгийн байцаагч болон өрхийн эмч томилогдсонтой холбогдуулан иргэдэд үзлэгийн хуваарь болон бусад мэдээ мэдээллийг өгч, санал солилцлоо.

Булган сумын ЗДТГазар