
ТЭШИГ СУМАНД УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА БУЛГАН АЙМГИЙН ТАГНУУЛЫН ХЭЛТЭС, НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮД ШУУРХАЙ ХУРАЛДЛААХурлаар улаанбурхан өвчнөөс сэргийлэх, тандалт, сэргийлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа мэдээлэлтэй танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Үүнд:
-Иргэдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудсаар дамжуулан шуурхай, өргөн хүрээг хамруулан хүргэх
-Ойрын өдрүүдэд зохион байгуулагдах бүх нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалтыг байдлыг судлах
-Эрүүл мэндийн байгууллагын тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах
-Боловсролын газраас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан арга хэмжээг түр хязгаарлах шийдвэрийг гарлаа.