Улсын Онцгой комиссоос нийслэл, аймаг, дүүргүүдийн Онцгой комисстой цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, Онцгой комиссын гишүүд оролцлоо.
Монгол улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ өвөл цас орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй тул орон нутаг, малчид 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал, "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий үйл явц, малчдад тулгамдаж буй асуудлыг сонсох бүлэг гаргаж, газар дээр нь ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн. Мөн Улсын онцгой комиссын ажиллах журамд заасны дагуу гамшгийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 24 цагийн шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд орон нутагт шуурхай штаб байгуулан ажиллахыг аймаг, дүүргийн онцгой комисст тусгайлан даалгалаа.