
ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД 2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Үндэсний бичиг соёл номын өдрүүд 37 дахь удаагийн хаврын номын баярын нээлтэнд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Тамгын газрын дарга Д.Наранбаяр болон номонд дуртай сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, номын худалдаа эрхлэгчид, худалдан авагчид хүрэлцэн ирж, Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний дархлаа болсон үндэсний бичиг үсгийн боловсролыг сурч эзэмших, судлан сурталчлах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй олон талт үйл ажиллагаанд оролцож байна.