
ГУРВАНБУЛАГ СУМАНД БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ НОГООН АЗИ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Гурванбулаг суманд ажиллахдаа ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамт БНСУ-ын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй Ногоон ази төслийн талбай, үйл ажиллагаатай танилцлаа. Тус төсөл нь 5 жилийн хугацаатай хэрэгжинэ. Орон нутгийн 24 иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан ажиллуулж байна. Төслийн хүрээнд Гурванбулаг суманд 100.000 мод тарих бөгөөд энэ төсөл амжилттай хэрэгжвэл хөрөнгө оруулалтын бүх техник хэрэгслийг суманд хүлээлгэж өгч, одоо ажиллаж буй иргэдийг хоршооны зохион байгуулалтад оруулж энэ талбайд ажиллуулах юм.