ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН ӨСВӨР ҮЕИЙН БУЛГАН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Олон улсын хэмжээний мастер Нямдондовын Ганболдын нэрэмжит гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баян-Агт сумын Хагийн нууранд анх удаа зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нармандах, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Батхишиг, Волейболын спортын мастер А.Ханддорж, Баян-Агт сумын Засаг дарга Б.Бямбажав болон тамирчид оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ, Орхон, Баян-Агт, Хишиг-Өндөр, Булган зэрэг 5 сумын 99 тамирчин 6 насны ангилалд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Олон улсын хэмжээний мастер Нямдондовын Ганболд нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тэшүүрийн спортын түүхэнд анхны мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Монгол Улсын рекордыг 21 удаа шинэчлэн тогтоосон, 1991, 2000 оны Монгол Улсын шилдэг тамирчинаар нэрлэгдэж явсан түүхэн амжилтын эзэн юм.
