
ОЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ЦАХИМ ПРОГРАММЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Ойн баялаг ашиглалтын erpfoerst.gov.mn цахим программын ашиглалтын онол, практикийн сургалтыг зохион байгуулж оролцогч талуудыг дадлагажуулж, чадавхжуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Ашид Ананда ХХК, Цэлмэг софт ХХК хамтран сургалтыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулж
Сургалтад Аймгийн БОГ, ой хариуцсан мэргэжилтэн, сумын болон сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд, сумын эрх бүхий албан тушаалтан (Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч), ТХНГ мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Экологийн цагдаа 58 төлөөлөгчид оролцож, дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэн, санал солилцоно. Сургалт дараах сэдвийг хамрана. Үүнд:
-Ойн нөөц ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, үнэт цаасны хэрэглээ ашиглалт, цахимд шилжүүлэх шаардлага
-Ойн баялаг ашиглалтын цахим программын хэрэглээний танилцуулга, ойн нөөц, дагалт баялаг ашиглах эрх бүхий ААН, байгууллагуудын мэдээллийг бүртгэх, хянах, удирдах
-Ойн баялаг ашиглалтын цахим программ дээр Мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт хийх практик сургалт
-Мод бэлтгэх эрхийн бичгийн бичилттэй холбоотой санал, асуулга
-Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний бичилт хийх практик сургалт
-Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний бичилт хийх практик сургалттай холбоотой санал, асуулга
-Лавлах өгөгдөл бүртгэх түүний бүтэц дадлага ажил
-Сургалтын нэгдсэн дүгнэлт гаргаж санал солилцож бүтэн өдрийн сургалт өндөрлөнө.
Ой модоо хайрлан хамгаалъя