
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №86 дугаар захирамжаар байгуулсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг”-ийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Д.Батбаяр, Р.Батболд, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд нийслэл, аймаг, орон нутгийн хэмжээнд хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн дунд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахын зэрэгцээ асуудлын мөн чанар, цар хүрээг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлох зорилгоор дараах санал, асуулгыг авч байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтөд санал авах асуулгад иргэд та бүхэн дараах QR кодыг гар утаснаасаа уншуулан идэвхтэй оролцоно уу.