
“АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2025” ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД МОНГОЛ УЛСЫН НАЧИН Х.ЦОГТГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ
“Айраг фестиваль-2025” арга хэмжээний хүрээнд хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Энэ удаагийн үндэсний бөхийн барилдаанд улсын начин 2, аймгийн арслан 1, аймгийн заан 3, аймгийн начин 2 зэрэг сумын цолтой болон залуу 32 бөхчүүд барилдлаа.
Их шөвгийн дөрөвт Монгол улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, Улсын начин Х.Цогтгэрэл, аймгийн арслан М.Баасанжав, аймгийн нэмэх начин О.Мөнхбат шалгарч Улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж Монгол улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж хурсан олсон наадамчдаа баярлууллаа.
Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул улсын начин Х.Цогтгэрэлд Гурванбулаг сумын зүгээс даагаар мялаасан юм.