
БНСУ-ын Кёнги Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Булган аймаг Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнги Их Сургуультай, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллахаар болж, санамж гэрээг үзэглэлээ.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын урилгаар ирсэн Кёнги Их Сургуулийн захирал Ким Юн Гу тэргүүтэй профессоруудын бүрэлдэхүүнийг Засаг даргын орлогч О.Ундрах, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Насанжаргал, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Г.Алдармөнх, Булган аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Чимгээ нар хүлээн авч уулзан, цаашдын төлөвлөгөөнд саналаа солилцлоо.