
БУЛГАН АЙМАГ "БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ"-ТЭЙ БОЛНО
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Бизнес хөгжлийн төв"-ийн барилгын хөрөнгө оруулалтыг Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Тус төвийн нийт төсөвт өртөг 2,5 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт тусган ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.