МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН “АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Булган аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга тасаг” шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Тус тэмцээнд дараах байгууллагуудын баг, бүрэлдэхүүн өрсөлдөж байна. Үүнд:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
-Онцгой байдлын газар
-ШШГЕГ-ын харьяа Хорих 439 дүгээр анги
-ЗХ-ний 234 дүгээр ангийн 1 дүгээр баг
-Хилийн Цэргийн 0286 дугаар анги
-Цагдаагийн газар
-ЗХ-ний 234 дүгээр ангийн 2 дугаар баг
НИЙТ БАГ, ТАМИРЧИД ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ