МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАНЗРАГЧИЙН ЭЛБЭГБАТ ГЭРГИЙ ЛУВСАНГАСАНГИЙН ЭРДЭНЭ-ЭЛБЭГ
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат гэргий Лувсангасангийн Эрдэнэ-Элбэг нарт сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга малчны цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь гардуулан өглөө. Б.Элбэгбат нь 1992 оноос хойш мал маллаж, мал сүргээ дөрвөн төрлөөр нь өсгөн, сумандаа хамгийн олон адуун сүргийг үржүүлж, залуу малчдад үлгэр дуурайлал үзүүлж яваа нутгийнхаа бахархал болсон малчин юм.
ЭРДЭНЭТ МАЛ СҮРЭГ ТАНЬ АРВИЖИН, БУЯН ХИШИГ НЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ