loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Соёлын сайд Ч.Номин, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хойд бүсээс сонгогдсон УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүсд Засаг даргын орло

2025-05-01

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Соёлын сайд Ч.Номин, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хойд бүсээс сонгогдсон УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүсд Засаг даргын орлогч О.Ундрах байгууллагуудаа танилцууллаа.

Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын барилгыг шинээр барихаар 2026 оны төлөвлөгөөнд тусгахаар тогтсон бол, С.Удвалын нэрэмжит нийтийн номын сангийн барилгын чанар хийц, дотоод тохижилттой танилцан, орчин үеийн хүчирхэг технологи ашиглан 9 сарын дотор номын сангийн барилгаа 100 хувь ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа жигдрүүлэн уншигч олонтой байгааг сайшаан, ажлын амжилт хүслээ.

Булган аймгийн 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай IV цэцэрлэгээр орж, шаардлагатай тоног төхөөрөмж, дотоод тохижилтын асуудлыг сонсож, 148.1 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.  

Ерөнхий сайд Булган аймагт 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд 2023 оны 10 сард ирж ажиллахдаа дараах 20 ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс 16 нь 30-100% гүйцэтгэлтэй үнэлэгдэж, хэрэгжиж эхлээгүй үлдсэн 4 төслийн төсвийг 2026 оны улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. 

1. Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто зам

2. Хишиг-Өндөр сумын доторх 4 км авто зам 

3. Сургуулийн барилга, 320 суудал (Булган, Сайхан сум)

4. Төв номын сангийн барилга (Булган, Булган сум)

5. Соёлын төвийн барилга, 240 суудал (Булган, Бүрэгхангай сум)

6. Жаргалант хүүхдийн зуслан (Булган, Бугат сум)

7. Сумын цахилгаан хангамж (Булган, Могод сум)

8. Тусгай хэрэгцээт хүүхдийн яслийн барилга, 60 ор (Булган, Булган сум)

9. Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 100 ор (Булган, Булган сум, 6 дугаар цэцэрлэг)

10. Соёлын төвийн тоног төхөөрөмж (Булган, Бугат сум)

11. Дотуур байрны барилга, 150 ор (Булган, Хангал сум, Хялганат тосгон)

12. Булган аймгийн Тэшиг сумаас Бага-Илэнхийн хилийн боомт хүртэлх 137 км хатуу хучилттай авто зам

13.  “Шүүр” ажиллагааны хүрээнд хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах

14. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга

15. Булган аймгийн Тэшиг сумын цахилгаан дамжуулах шугам сүлжээг өргөтгөх асуудлыг судлан танилцуулах

16. Булган аймгийн Тэшиг сумын Бага-Илэнх хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг судалж танилцуулах

1. Бугат-Булган чиглэл хатуу хучилттай авто зам, 24 км

2. Цагдаагийн газрын барилга

3. Сумдын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний зураг төсөв, 35 кВ

4. Булган аймгийн Цогтын цагаан балгасыг сэргээн засварлах

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах