loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨНӨӨДӨР БУЛГАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН “1 ЖИЛИЙН ОЙ” ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

ӨНӨӨДӨР БУЛГАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН “1 ЖИЛИЙН ОЙ” ТОХИОЖ БАЙНА

2024-05-16

Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь төрийн 51 байгууллагын 467 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүртээмжтэй, төрийн цахим үйлчилгээний шат дамжлагыг бууруулах зорилгоор ажиллаж төрийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг 6120 иргэдэд, Цахим мэдлэг олгох сургалтыг 3000 албан хаагч, иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчид хүргэж ажилласан байна. “1 жилийн ой”-н арга хэмжээгээрээ Булган сумын Майдарын голын хөвөөнд мод тарилаа. Мод тарих үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр оролцлоо. 🎉🎉Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгчид болон хамтран зүтгэгчидээ ойн баярын мэнд хүргэе. 🎉🎉