loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

СУМДАД ХОГ ХАЯГДЛЫГ ТҮРЖ БУЛАХ КОВШ, ЭКСКАВАТОР МАШИН ГАРДУУЛЛАА

2024-11-25

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Орхон, Бугат, Баян-Агт, Тэшиг сумдад хог түрж булах техникийг гардуулан өглөө. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас “Хатуу хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах зорилгоор хог түрж булах техник нийлүүлэх” төсөл арга хэмжээний хүрээнд "Монтех Дистрибыюшн" ХХК-тай аймгийн Засаг даргын А/509 дүгээр захирамжийн дагуу гэрээ байгуулан ажилласан. Гэрээний үр дүнд өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр техникийн тодорхойлолтын дагуу ковш, экскаваторыг хүлээн авч, ковш автомашиныг Орхон, Бугат, экскаватор автомашиныг Баян-Агт, Тэшиг суманд сумдад хүлээлгэн өглөө.