УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцууллаа. Мөн Нийгмийн даатгалын газар, Биеийн тамир, спортын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж, удирдлагын зүгээс холбогдох байгууллагуудад үүрэг, даалгавар өглөө.
