loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Дархан-Уул аймаг дахьХУРДАН төрийн үйлчилгээний цэгийн нээлт | HuduuMN

Дархан-Уул аймаг дахьХУРДАН төрийн үйлчилгээний цэгийн нээлт

Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 баг, Дархан зах нэг цэгийн үйлчилгээ

"ХУРДАН" ЦЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ🥳 Төр иргэндээ очиж үйлчилдэг шинэ хандлага, шинэ соёлыг төлөвшүүлэхээр төрийн үйлчилгээний "ХУРДАН" цэгийг өнөөдөр (2023 оны 5 дугаар сарын 28 өдөр) Дархан-Уул аймагт байгууллаа🕊️ 🟡Төрийн 39 байгууллагын 440 үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, танд ойрхон хүргэх "ХУРДАН" цэг Дархан-Уул аймагт 7 байршилд нээгдлээ📣 Анх удаа сум, багийн төвшинд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлж, операторын горимоор болон, ТҮЦ машин, Киоскуудаар дамжуулан иргэдэд үйлчилж байгаагаараа онцлог юм.
Дархан-Уул аймгийн иргэн та өөрт ойр "ХУРДАН" цэгээс төрийн үйлчилгээг цаг алдахгүй авах боломжтой болж байна🤗 "Дархан" зах дотор болон 1, 2, 3-р багийн төв; Монгол шуудан ХХК-ийн салбар; 9, 10-р багийн төв; 11, 12-р багийн төв; 13, 14, 16-р багийн төв; 15-р багийн төв зэрэг байршилд "ХУРДАН" цэгүүд байрлаж байна. Одоогоор 7 цэгийг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд цаашид энэхүү тоог 17 цэг болгон нэмэгдүүлж, танд ойрхон үйлчлэх болно💁 🔵Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажилласан Дархан-Уул аймгийн удирдлагуудад болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал; УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан; УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр; УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт талархал илэрхийлье