loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАНЧУУДДАА ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ | HuduuMN

ДАРХАНЧУУДДАА ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2024-10-17

Бурхантын хөндийд бууриа зассан Дархан хот эдүгээ 63 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үе үеийн аймаг орон нутгийн удирдлагууд УИХ-ын гишүүд, ард иргэд, ААНБайгууллагуудтайгаа хамтран зүтгэж өнөөдрийн хотынхоо өнгө төрхийг бүрдүүлж, улсынхаа хөгжлийг түүчээлж байна. Дархан хот өдгөө 120 гаруй мянга мянган хүн амтай, олон улсын авто зам, төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний систем, өндөр хурдны шилэн кабель бүхий дэд бүтэц хөгжсөн, гадаад орнуудын 28 муж хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг тогтоосон, төвийн бүсийн аж үйлдвэрийн томоохон IT төв болон хөгжиж байна.