loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД ТЭЖЭЭЛ /ХИВЭГ/ НИЙЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА | HuduuMN

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД ТЭЖЭЭЛ /ХИВЭГ/ НИЙЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Дархан-Уул аймгийн аюулгүйн нөөцөд 45 тонн тэжээл /хивэг/ нийлүүлэх, хадгалах үнийн санал ирүүлэхийг урьж байна. Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 

Үүнд:

1. Үнийн санал ирүүлэх тухай хүсэлт /албан бичиг/;

2. Байгууллагын ерөнхий танилцуулга;

3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4. Тэжээл /хивэг/ хадгалах агуулах, нөөцөд хадгалах нөхцөл, боломжийн талаарх мэдээлэл;

5. Өвөлжилт хүндэрч тэжээл нийлүүлэх шаардлагыг гаргасан тохиолдолд богино хугацаанд нийлүүлэх график төлөвлөгөө;

6. Техникийн тодорхойлолтод заасан стандарт, чанарын үзүүлэлтийг хангасан талаарх мэдээлэл;

Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага холбогдох материалыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Дархан юнайтед арена 2 давхар 206 тоот.

Утас: 7037-3739