
#дархан_хотын_64 жилийн ойг угтсан #Бидний_Дархан нэрэмжит ажлын хүрээнд #Erdem #STEAM боловсролын төв нь хүүхэд залуусын STEAM ур чадвар болон soft skill-ийг хөгжүүлэх зорилготой “Дархан хотоо хэн сайн мэдэх вэ?” сэдэвт LEGO бүтээх эвент-ийг зохион байгуулна.
Тус боловсролын төв нь 2024 оноос эхлэн Дархан-Уул аймагтаа хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологи, инженер, урлаг, математик (STEAM) чиглэлийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн эвент нь Дархан хотын ойн баярт зориулсан хүүхдүүдийн бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм.
“Дархан хотын түүх, соёлын бэлгэдэл болсон бүтээн байгуулалтууд”-ыг LEGO ашиглан найз нөхөд болон аав, ээжтэйгээ хамтран бүтээх замаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршино.
Эвентийн хугацаа:
2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17:00–21:00 цагийн хооронд
Байршил:
ERDEM STEAM education center
Энэхүү арга хэмжээ нь оролцохыг хүссэн бүх хүүхэд, багачуудын хувьд нээлттэй бөгөөд Дархан хотын 64 жилийн ойн баярын өдрийг хамтдаа хөгжөөнтэй, бүтээлч өнгөрүүлэх сайхан боломж юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 8569-1257, 9557-9553 утсаар болон ERDEM STEAM education center фэйсбүүк хуудаснаас авна уу.