loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ  | HuduuMN

ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

2025-12-01

Монгол улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 хувь нь нялхсын эндэгдэл, үүнээс 54 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. Дэлхий дээр жил болгон 15 сая хүүхэд дутуу тээлттэй төрдөг. Энэ нь дунджаар 10 хүүхэд тутмын нэг нь дутуу төрж байна гэсэн үг юм.

Дархан-Уул аймагт 2024 оны байдлаар нийт 1800 гаруй нярай төрснөөс 50 гаруй нь дутуу нярай байсан ба дутуу нярайн эндэгдэл 6 бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн тасгийнхан энэ онд хамгийн багадаа 630гр жинтэй дутуу төрсөн нярайд 21 хоног эрүүл мэндийн тусламжийг амжилттай үзүүлэн ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн байна.  

Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрөлт явагдахыг дутуу төрөлт гэдэг. Дутуу төрөлтөөс сэргийлэх, эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг нярайн эмч нар онцолж байна. 

Цаашид эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, найдвартай эм тариагаар хангах зэрэгт онцгой анхаарч дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад шийдвэр гаргах түвшинд бодлогоор дэмжих нэн шаардлагатай гэж салбарынхан үзэж байна. 

Наад зах нь өндөр хөгжилтэй орнуудад ашиглалагддаг нярайн уушги тэлэх амьсгалын орчин үеийн аппаратаар нярайн тасгаа хангаснаар тусламж үйлчилгээнд ахиц гарч үр дүнд нь олон дутуу төрсөн нярайд амьдрал бэлэглэн, олон гэр бүлд баяр хөөр авч ирэх эерэг нөлөөг үзүүлнэ гэв. 

Жил бүрийн энэ өдөр Дэлхийн дутуу_нярайн_өдөр тохиодог бөгөөд дутуу нярайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд аймгийн НЭ-ийн Нярай судлалын тасгаас ЗДТГ-ын НБХ, НЭ, ЭМГ, ӨЭМТ-ийн удирдлагуудад дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулан, харилцан санал солилцлоо.