loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДМЫН БҮРТГЭЛИЙГ 07.09 ХҮРТЭЛ ХИЙНЭ | HuduuMN

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДМЫН БҮРТГЭЛИЙГ 07.09 ХҮРТЭЛ ХИЙНЭ

Зорилго: Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, сурталчлах, өвлөн уламжлуулах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой. 

Зохион байгуулагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аймгийн Музей, Залуучууд хөгжлийн төв

Хамрах хүрээ:

• Тус аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд

• Монгол үндэсний дээл хувцас хэрэглэл, ардын болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 

• Үндэсний дээл хувцсаараа гоёсон бүх насны иргэд /гэр бүл, ахмад настан, хүүхэд, залуус/ өргөнөөр оролцох боломжтой.

Хугацаа, байршил: 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12:00-14:00 цагт “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Найрамдал хөшөөний урд талбайд Тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана.

Тавигдах шаардлага:

• “Дээлтэй Монгол” наадамд оролцогч нь Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмын нээлтийн жагсаалд 10:00 цагт оролцсон байна. 

• Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай /малгай, дээл, бүс, гутал/, зүүсгэл тоноглол, эдлэл хэрэглэлтэй байна.

• Өмссөн дээлний онцлог, түүхийг танилцуулах тул өөрийн өмссөн хувцасны түүх, бэлгэдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байна. 

Дээлтэй монгол наадмыг мэргэжлийн шүүгч нар шүүнэ. 

Шагнал урамшуулал:

• Хамгийн сайхан дээлтэй хос -1

• Шилдэг үндэсний хувцастай оролцогч  /эр, эм/-2

• Шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч /эр, эм/-2

• Шилдэг үндэсний хувцастай хүүхэд  /эр, эм/-2

• Бүртгэл: 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Altantuulpuntsag32@gmail.com хаягаар ирүүлнэ үү. /Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Зорилтод бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтэн П.Алтантуул холбогдох дугаар: 99220690, 80440690/

Мөн доорх линкээр бүртгүүлэх боломжтой.

https://docs.google.com/.../1hOEDNnmJqMOQSweNo8Px.../edit... 

“Дээлтэй монгол” наадмын удирдамжийг доорх линкээр хүлээн авна уу.

https://drive.google.com/.../1N6j3x8Hfn.../view...